СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-07

БИЧЛЭГ: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй байна

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Өвөр Гүнтийн зам дахин эвдэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан ч ААН-үүд оролцоогүй гэж албаны хүн мэдэгдэж байна. 

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ.

Тодруулбал тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ. Тэрбээр “Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.