СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-04-07

99 сая төгрөгийн шагналын сантай STARTUP-2025 Улсын уралдаан зарлагдлаа

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 цагийн өмнө

Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах зорилготой СТАРТАП 2025-УЛСЫН УРАЛДААН 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Уралдаанд шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа залуус болон их, дээд сургууль болон МСҮТ-ийн суралцагчид оролцож болох юм байна. 

Улсын аваргад шалгарсан эхний зургаан багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно. 
1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг
2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/
3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/

Та бүхэн оролцохыг хүсвэл энэхүү холбоосоор бүртгүүлэх юм уу, 80007314, 90091019 дугаарт холбогдож болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.