СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-07

Л.Гантөмөр: АН Засгийн газрын тулах нэг багана болж, хөрөнгө оруулалт татаж, хөгжлийн төлөө ачаа үүрэлцэж байна

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
10 цагийн өмнө

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа 35 ойн мэндчилгээ дэвшүүлээ. 

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр: 

Эзэн богд Чингис хааны төрт ёсны түүхээс эхлэлтэй хөх Монголын үндэсний язгуур эрх чөлөө, манжийн дарлалаас салсан 1911 оны үндэсний эрх чөлөөний ТУСГААР ҮЗЭЛ САНАА, хэлмэгдлийн он жилүүдэд зовж тарчилсан, дахин давтагдуулах учиргүй БУСГААР СУРГАМЖ гээд Монголчуудад ясаараа шархирч, цусаараа бичсэн үндэсний ардчилал, эрх, эрх чөлөөний түүхэн өгөгдөл бий. Ханзарсан цасны дороос хаврын яргуй цухуйх гэж үндэс язгуураасаа өндийж тэмцэх энэ цагаар Монголчуудынхаа үндэсний эрх чөлөөний түүхэн ой санамжийг хэлэх нь бас зөв болов уу.
Ардчилсан үнэт зүйлс, үзэл санаа нэгтэй үнэнч хамтран зүтгэгчид ээ, эрхэм журмын нөхөд, гишүүд дэмжигчдээ.
Одоогоос 35 жилийн өмнөх хаврын тэр өдөр, тэнгэрийн хүлэг гэж бэлгэддэг цагаан морин жилийн тэр өдөр, цадиг түүхийн хуудаснаа алтан үсгээр тэмдэглэгдэх Ардчилал, эрх чөлөөний цөн улам бүр түрж, хонхны дуугаараа хотол монголчууд минь нойрноосоо нэгэнт сэрж, 70 гаруй жил ноёлсон нэг намын тогтолцоог халж, Ардчилсан үзэл санаатай цоо шинэ улс төрийн хүчин төрд гэрчилгээтэй болж, түмэн олондоо үүд хаалгаа нээсэн ТҮҮХЭН ӨДӨР, Ардчилсан намын 35 жилийн ойн баярын мэндийг 21-р зууны Ардчилсан Монгол орон даяар дэвшүүлье ээ.
Тэр үед төрсөн хүүхэд 35 настай болж, цэл залуухан Монголын Ардчилал МОРИН ЦАГ-руугаа очих гэж явна. Ардчилсан нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулалцаж, сонгуулийн тогтолцоог шинэчлэлцэж, улсынхаа эрх ашгийг тэргүүнд тавьж, Монголынхоо Засгийн газрын тулах нэг багана, туулах нэг хүч, ухаан, арга нь болж, хөрөнгө оруулалт татаж, хөгжлийн төлөө ачаа үүрэлцэж байна.
Үсэрсэн үзэл санаа, тасарсан эрх чөлөөний эзэд тал талаас цуглан ирж, АРДЧИЛЛЫН ГЭР-тээ бид улам бүр олуулаа, өнөр өтгөн болж байна. Хариуцлагатай, ухаалаг, шинжлэх ухаанч институтийн суурь ч тавигдаж эхэллээ. Энэ бол зүгээр шинэ бүтэц, дүрэм журам бус шинэ манлайллын эхлэл билээ. Эрхэм журмын нөхдөө, гишүүд, дэмжигчдээ, эрх чөлөөндөө хайртай Ардчилсан Монгол орны иргэдээ. Бидний та бүхэнд өгч чадах манлайллын хамгийн том бэлэг бол эрх чөлөө, эв нэгдэл, бүтээмж, хөгжил дэвшил дөрөв юм. Монгол айл өрх бүр эрх чөлөөний гал голомт байж, улам бүр эвсэг найрсаг, бүтээлч болж, улс орныхоо хөгжил дэвшил, байгалийн баялгаасаа хүртэх болтугай.
Монгол орон мөнх оршихын билэгдэлтэй зэрэгцэн МОНГОЛЫН АРДЧИЛАЛ, эрх чөлөө ямагт бадартугай гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.