Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар "Азийн загвар байгууллага төлөвшүүлэх төслийн гурван талт гэрээ" байгуулав.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:
-Төрийн байгууламжийн бүтээмжийг дээшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг Хяналт хэрэгжүүлэх газраас хийж хэрэгжүүлж ирсэн. Үүнд Азийн бүтээмжийн холбоо тус дэм болж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж ирсэн. Төрийн загвар, жишиг байгууллагыг бий болгоё гэж ярилцсан. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хоёрдугаар эмнэлэг, Нийгмийн даатгалын ерөнхий газартай төрийн үйлчилгээг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Ингээд өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хоёрдугаар эмнэлэг, Бүтээмжийн хороотой хамтран гурван талт гэрээ зурж байна. Хяналтын ерөнхий хороо нь зөвхөн хянаж шалгадаг бус төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулж, давхардсан чиг үүргийг арилгах, иргэдэд хүрэх үйлчилгээнд шинэ шийдэл нэвтрүүлж ажилладаг гэв..
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.