Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Анх 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд МоАН-ын их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны тавдугаар сард Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлжээ байжээ.
АН 35 жилийнхээ ойн хүрээнд их хурлаа өнөөдөр Туушин зочид буудалд хуралдуулахаар болжээ. Их хурлаараа ШИНЭ нам болон Монголын Либерал намыг намдаа элсүүлэх эсэх, ШИНЭ намын зарим гишүүдийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр батламжлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. ШИНЭ намын 30 гишүүнийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр батламжлах ажээ. АН-ын Үндэсний бодлогын хороо нь 480 гишүүнээс бүрддэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.