СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гарган авчээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Сонгинохайрхан дүүрэгт хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн төмөр эд ангид хавчуулагдсан осол өчигдөр гарчээ. 

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоёр суудлын автомашин мөргөлдөж нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Дуудлагын дугуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн “Харрер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн" гэж мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.