СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатар аймагт 105 га талбай шатжээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Сүхбаатар, Дорнод аймагт хээрийн гал түймэр гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн "Энх-Амар" гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 15:58 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 19:45 цагт унтраажээ. Урьдчилсан байдлаар 105 га талбай түймэрт өртөж шатсан байна.

Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба 04.06-ны өдрийн 18:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурманд оруулсан байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.