СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 хоногийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 10-ны пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг удирдан хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан юм.

Өмнө нь буюу 2023 оны арванхоёрдугаар сард дээрх шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргаж байв. Мөн яллагдагч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус, хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж үзсэн билээ. Эдгээрийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Гэвч Д.Дарьсүрэн дахин өөр үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр болоод буйг прокурорууд эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсаныг ийнхүү нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хэлэлцэхээр болов.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар татсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Сугар, Нанзаддорж 2 маш олон хууль бус үйлдэл хийж, төрийн өмчийн олон үн цэнэтэй аж ахуй, хөрөнгийн бусдад давуу байдал олгох замаар хувьчилж, өөрсдөө ашиг хонжоо олж үндэслэлгүйгэр хөрөнгөжсөн байдаг. Маш олон баримт байдаг. Хариуцлага хүлээх естой хүмүүс. Зандаахүүгийн Энхболд байна. Нанзаддоржтой олон жил нийлж хулгай хийсэн. Дандаа хүний гараар хийдэг. Бусдыг сайн мэдэхгүй юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.