СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 хоногийн өмнө

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +1…+6 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +12…+17 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.