СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-06

Баабар: Яагаад та нар ийм их бололцоотой мөртөө ийм тэнэг байгаа юм бэ?

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Монголд өм цөм мөнгө оруулж ирдэг экспортын бүтээгдэхүүний нэг нүүрсний борлуулалт муудсантай зэрэгцээд төсвийг тодотгож, бүсээ чангалах ёстой гэж УИХ-ын гишүүд дуугарч эхлэв. Гэвч Сангийн сайд "Нүүрсний экспорт муудсан ч алтнаас дориу мөнгө олсон учир одоодоо тодотгохгүй" гэж ханхалзаж байна. Ам.доллар 3500 даваад байна. Монголд чухам мөнгө шиг хэрэгтэй зүйл алга болов.  

Энэ талаар нийтлэлч Баабар "Өнөөдөртөө яаралтай мөнгө олох ганцхан гарц бий нь уул уурхай. Монголын нэг сая 564 мянган ам км нутгийн 20 хувь нь геологийн заримдаг хайгуулын илэрцтэйг ашиглаад Олон улсын биржид гаргахад нэг триллион доллар буюу уул уурхайгаар эгшин зуур баяжсан Кувэйтийн нийт орлого.

Гэтэл өнөөдөр Монголын газар нутгийн ердөө 1.5 хувь нь геологийн хайгуулд (хориотой учраас), Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг оруулаад газар нутгийн 0.27 хувь нь геологийн ашиглалтад (зөвшөөрдөггүй учир) байгаа. Мөнгөгүй бол бүх хүсэл тачаал бүгд худлаа.

Өнгөрсөн 20 жилд геологийн өгөөжийн буянаар Монголын ДНБ 20 гаруй дахин өссөн. Өнөөдөр хүнд оногдох ДНБ үзүүлэлтээр дэлхийн дундаж, үүгээрээ хурдтай хөгжиж байгаа Энэтхэгээс дээгүүр. Ийм учраас биднээс "Яагаад та нар ийм ядуу байгаа юм?" гэх асуухгүй. Ганцхан зөв асуулт "Яагаад та нар ийм их бололцоотой мөртөө ийм тэнэг байгаа юм бэ?" гэж бичжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.