™ watch differe|
Эрүүл мэнд | 2025-04-04

Улаанбурхан өвчнөөр 10-14 насны хүүхдүүд ихэвчлэн өвджээ

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 хоногийн өмнө

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. 

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа:

-. Иймд дархлаажуулалтад хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Түүнчлэн манай төвөөс улаанбурхан өвчний хавьтал, голомтод хариу арга хэмжээ авахаар ХӨСҮТ-ийн дэд захирлаар ахлуулсан тандалт, эмнэлзүй, лабораторийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг зүүн аймагт Багануур, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллахаар гарсан.

Дэлхийн 132 улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд зөөвөрлөгдөх тохиолдол маш өндөр байна. Тухайлбал, Тайланд, Вьетнам, Энэтхэг зэрэг улс эхний аравт бичигдэж байгаа. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хариуцлагатай байж аяллаа зөв төлөвлөхийг зөвлөе.

Гэсэн хэдий ч вирусийн тархалт орчилд идэвхжил өндөр хэвээр байгаа. Иймд амны хаалт зүүж, хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 76 хувийг 15 хүртлэх насныхан эзэлж байгаагаас 42 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.

. Насны хувьд авч үзвэл 3-5 хүртэлх насныхан өвчилсөн байна. Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхдийн өвчлөл эзэлдэг гэв. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.