™ watch di|
Улс төр | 2025-04-02

Хууль зүйн байнгын хороо АТГ-ын даргад З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжив

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаж, АТГ-ын даргад З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжив.

АТГ-ын даргыг улираан томилох саналыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Зургаан жил Монгол Улсын авлигатай тэмцэх ажлыг хариуцаж байсан хүн дахиад 6 жил ажиллахаар орж ирсэн хүнээс авлигын индексийг асуухаас аргагүй.

Монгол Улс авлигын эсрэг конвенцод нэгдэж ороод “Транспрэнси интернэшнл” гэдэг байгууллагыг хүлээн зөвшөөрч энэ байгууллагаар судалгааг хийлгүүлээд тэндээс эксперт ирж жил бүр судалгаа хийдэг. Энэ байгууллагын олон улсын хуралд жил бүр танайхаас хүмүүс орж оролцдог. 130 гаруй орноос 121-т орчихсон явж байгаа. Бидэнтэй зэрэгцээд Хойд Солонгос, мөн иргэний дайнтай орнууд явж байна. Авлигын индексийг та хүлээн зөвшөөрөх үү? 

АТГ-ын дарга З.Дашдаваа:

-“Транспрэнси интернэшнл” байгууллагаас гаргаж байгаа төсөөллийн индексээр 180 орноос Монгол Улс 114 дүгээрт буюу 33 оноотой явж байна. Анх 13 индикатор, сүүлийн үед 9 индикатор байгууллага үнэлгээ өгдөг болсон. Төсөөллийн индексээр 101 орон хөдөлгөөнгүй байна, 79 орны индекс хөдөлж байгаа. Манай улсын хувьд хөдөлж байгаа оронд ордог, 33-39 оноотой явж байгаа. Төсөөллийн индекс маань 4-5 зөвлөмжийг тогтмол өгдөг.

Нэгдүгээрт, Шүгэл үлээгчийн тухай хууль батлаач ээ, хоёрдугаарт, намынхаа санхүүжилтийг ил тод болго. Төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруул, худалдан авах ажиллагааны чиглэлээр хуулиа сайжруул гэдэг зөвлөмж өгдөг. АТГ рольтой ажиллах ёстой гэдэг утгаар үндэсний хөтөлбөрт эдгээр оруулаад хэрэгжүүлээд явж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Авлигай тэмцэх нь дан ганц АТГ-ын ажил биш. Улс төрчдийн манлайлал чухал. Бүтээмжийн менежерийг орлогч захиралын статустай бий болгох гэж байна. . Намуудыг дуугүй болгох гэж байна, найран дундаа идэж, уух гэж байна гэсэн үг.

7,5 тэрбум төгрөг сейфээс нь гарсан С.Батдөл гэж нөхөр ШШГЕГ-ын харьяа Богд уулын амралтад ял эдэлж байна. Энэ хүнийг амраадаг сайд байгаа гэсэн үг. Эзнийг нь олж шийтгээрэй гэв:

Ингээд санал хураалт явуулахад ХЗБХ-ны олонх гишүүн дэмжсэнээр ХЗБХ АТГ-ын даргад З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжив. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.