Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргаснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
АТГ-ын дарга З.Дашдаваа:
-Улс орны хэмжээнд яригдсан онцлог хэрэг олон гарсан.
Хөгжлийн банкны 500 орчим сая ам.доллар төлөгдсөн. Үүнд АТГ-ын оролцоо их байсан. Авлигын хэрэгт олон жил шаардагддаг. Нүүрсний хэрэг гурван шатны шүүхээр орж шийдвэрлэгдсэн. 5Ш ажиллагаа ч нэлээд сайн хэрэгжсэн. Таван жилийн өмнө төрийн албанд сонгон шалгаруулалтгүй хүн ажиллаж байсан. Өнөөдөр төрийн албанд төрийн албаны шалгалтад тэнцээгүй нэг ч хүн ажиллах боломжгүй болсон. Үүнийг хөгжил дэвшил гэж харах хэрэгтэй. Ирэх жилээс авлигын төсөөллийн индекс тодорхой хэмжээгээр буурч байр урагшилсан байх төсөөлөлтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.