Суудлын автомашины жолооч өнөөдөр явган замын зорчих хэсэг давж, улмаар Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ мөргөсөн осол гаргажээ.
Тодруулбал, тус автомашин нь Баянзүрх дүүргийн 16 хороо, Офицеруудын ордны зүүн урд талд байрлах ТҮЦ мөргөсөн байна.
Ослын улмаас нэг зорчигч хүнд гэмтсэн мэдээлэл байгаа юм. Эмнэлгийн байгууллага гэмтсэн иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр авч явжээ. Ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.