СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн мэдээлснээр Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 4-ний 11 цагаас эхэлж, телевизээр шууд дамжуулах бөгөөд энэ үеэр олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болох тул Монгол Улсаас БНСУ дахь ЭСЯ-наас монгол иргэддээ хандан анхааруулга гаргажээ. 

Анхааруулгад "Ёнхап агентлагийн мэдээлснээр Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шийдвэр гарах өдөр үндэсний хэмжээнд 20 мянган цагдаагийн албан хаагчийг хамарсан 338 онцгой байдлын цэрэг цагдаагийн хүчин, 14 мянган цагдаагийн албан хаагч Сөүл хотын төв хэсэгт байрлана. БнСУ-д өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ өдөр томоохон хот, суурин газруудад жагсаал, цуглаан идэвхжиж, ялангуяа, Сөүл хотын төв хэсэг Шичон болон Юнсан дүүрэгт олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор иргэн Та зорчихгүй байх, гадуур зайлшгүй гарах тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 ☎️шуурхай утсаар холбогдоно уу" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.