СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Цахим зээл олгоно" гэх зарын дагуу холбогдсон хоёр иргэн 6 сая орчим төгрөгөө залилуулжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Иргэд фейсбүүк сүлжээнд "Их хэмжээний зээл олгоно" гэсэн зарын дагуу холбогдож, зээл гаргах үнийн дүнгийн 5%, 10%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг үйлчилгээний хураамж, урьдчилгаа байдлаар шилжүүлж залилуулжээ. 

Тодруулбал, өнгөрсөн 3 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл хоёр бүртгэгджээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фейсбүүк зарын дагуу холбогдож, ”. Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “ гэсэн иргэдийн өмчлөх эрхэд халдсан талаарх гомдол мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газар бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөн залилагч этгээдүүд гадаад улсаас өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно, мөн банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу гэх мэт зохиомол байдлыг бий болгож, Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна. 

Иргэд цахим орчинд аливаа зар мэдээллийн дагуу холбогдох мөн аппликэйшин ашиглаж байхдаа залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч нар ердөө таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг сайтар анхаарахыг анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.