СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-01

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авчээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан авчээ. 

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.   

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.