Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр /2025.04.01/ гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 29 га талбай өртөж шатсан.
Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.