"Зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болсноор хариуцлагатай зээлдэгч нь барьцаа хөрөнгөгүй зээл авах боломжтой болно" гэж УИХ-ын гишүүн Э.Батшугар хэлж байна.
УИХ-ын Э.Батшугар:
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн мэдээллийн сангийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ.
Тус хуулийг өөрчилснөөр хар жагсаалт гэдэг зүйлгүй болно. Гар утасны зээлээсээ болоод зургаан жилийн хугацаанд банк санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ авах эрхгүй болж байна. Харин хуульд нэмэлт өөрчлөлт орсноор илүү уян хатан, онооны систем рүү шилжинэ. 1.6 сая иргэн зээлийн мэдээллийн сангийн бүртгэлд байдгаас 200 мянган иргэн нь хар жагсаалтад орчихсон байна. Давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалж тухайн иргэний орлого тасалдаж зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн тохиолдолд илүү уян хатан хандах тогтоол оруулж өгсөн байгаа. Харин эсрэгээрээ төрийн мөнгө, тендер, Хөгжлийн банкнаас зээл авсан тохиолдолд энэ тогтоолд хамруулахгүй.
Түүнчлэн зээлийн хүүг бууруулах нөхцөл үүсэж байгаа. Иргэн, банкны харьцаа тэгш болно. Банкуудад иргэний мэдээлэл очдог болно. Энэ хэрээр банкууд хүүгээ буулгана. Зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болсноор хариуцлагатай зээлдэгч нь барьцаа хөрөнгөгүй зээл авах боломжтой болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв алхам байна баярлалаа амжилт
Маш зөв санаа байна амжилт хүсэe олон хүмүүсийн тулгамдаж байгаа асуудал даа