СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсэж, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан 3 дугаар сарын 21-ний өдрийнхөөс 10-35 см нимгэрчээ. 

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газар дахь цас, мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин гол руу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Мөн мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.