"Дав.Цогтбаатар гишүүний хэргийг шүүхээр хэлэлцэхээс өмнө бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа гишүүд байгаа. Ард түмний сонголтоор бүрэн эрхтэй болсон УИХ-ын гишүүдийг асуудалд хөнгөн хуймгаа хандаж болохгүй" гэж УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан хэлж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан:
-Дав.Цогтбаатар гишүүний асуудалд хууль эрхзүйн хувьд ойлгомжгүй асуудал гарчихаад байгаа юм.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн асуудал. Дээд шүүхээс Хөгжлийн банктай холбогдуулан нэр бүхий дөрвөн УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг шийдсэн. Тэдгээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй. Халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлж байж дараа нь шүүхийн шийдвэр гарах ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа гишүүд ч байна.
Хууль эрхзүйн хувьд нарийвчилсан байдлаар хандах ёстой юм байна гэж харж байгаа.
Парламентын дархлаа бас байх ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг ойлголт нь ардчилсан тогтолцоогоо хамгаалж байгаа хэлбэр. Сонгуулиар ард түмний сонголтоор бүрэн эрхтэй болсон УИХ-ын гишүүдийг асуудалд хөнгөн хуймгаа хандаж болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.