УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсож байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Монголбанкны Хяналтын зөвлөл зургаан жилээр томилогдож байгаа.
Өнөөдөр ажлын төлөвлөгөө болон цаашдаа ямар чиг баримжаатай ажиллах талаарх төлөвлөгөө танилцууллаа. Монголбанк ханш, эдийн засгийн тогтвортой байдал гэсэн үндсэн чиг үүрэгтэй байгаад байгаа. Зөвхөн ханшны тогтвортой байдал дээрээ төвлөрөх санал оруулж ирж байна. Миний хувьд эсрэг байр суурьтай байгаа. Эсрэгээрээ, өргөтгөх ёстой. Орон сууцны үнэ, түрээсийн үнэ дээр Монголбанк сар бүр тайлан гаргаж байгаа. Үүн дээр үндэслээд орон сууцны бодлого дээр ямар чиг баримжаатай явах вэ гэдэг Засгийн газарт чиглэсэн зөвлөмж гаргадаг байвал зүгээр гэдэг байр сууринаас хандсан.
Монголбанкны ерөнхийлөгч бүлэг болон эдийн засгийн байнгын хороо дээр танилцуулдаг үйл ажиллагааны агуулгуудыг дүгнэхэд хангалттай ажилласан гэж дүгнэж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.