“Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдсон Дав.Цогтбаатар гишүүний шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь АН-ын бүлгийн хурал өчигдөр хуралдсан. Дав.Цогтбаатар гишүүний асуудлаар тодорхой мэдээллүүдийг сонссон. Энэ асуудал нь Дав.Цогтбаатар гишүүний асуудал гэхээс урьтаж УИХ-ын гишүүний эрх, халдашгүй байдалтай холбоотой хуулийн нөхцөл байдлыг хуульчид тайлбар хийсэн.
Ингээд Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг нь цуцлахгүйгээр шүүхээс шийдвэр гарсан үед яах вэ гэдэг зохицуулалт хуульд бичигдээгүй байна. Үүн дээр ажлын хэсэг ажиллаад дүгнэлт гаргаад танилцуулна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.