СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-01

Үндэсний брэнд ₮ картыг Хонконгийн төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Монголбанк нь 2010 оноос үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг гаргаж, банкнуудтай хамтран 2012 онд ₮ картыг амжилттай нэвтрүүлсэн билээ.

Монголбанк Мастеркарт байгууллагатай M/Чип технологийн лицензийн гэрээг 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар үндэсний брэнд ₮ картыг нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан EMV чип болон NFC зайнаас унших технологид шилжүүлсэн. Ингэснээр, чиптэй Мөн карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээг пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоо хийж байна. Эдгээр алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр үндэсний брэнд ₮ картыг олон улсад нэртэй Apple Pay үйлчилгээнд холбон ухаалаг гар утсанд суурилсан төлбөр тооцоо хийх боломжийг 2024 онд бүрдүүлсэн юм.

Үндэсний брэнд ₮ картын хэрэглээг өргөжүүлэх, хилийн чанадад, бусад улсын төлбөрийн картын сүлжээнд ашиглагдах гарцыг бий болгох зорилгын хүрээнд Монголбанк болон Хонконгийн EFT Solutions компани 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хамтран ажиллах санамж бичгийг зурж баталгаажуулан, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Ингэснээр 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хонгконгд Үндэсний брэнд ₮ картыг төлбөр тооцоонд ашиглах боломж нээгдлээ. Энэхүү ажиллагаанд Монголын финтек салбарын төлөөлөл “Бонум” ХХК чухал үүрэг гүйцэтгэсэн юм. “Бонум” ХХК нь Мастеркартын үндсэн гишүүн, үйлчилгээ үзүүлэгч хамтрагч болсон Төв Азийн анхны финтек компани юм.

Өнгөрсөн онд ₮ картыг Apple Pay сүлжээнд холбосноор карт эзэмшигчид ухаалаг гар утас ашиглан олон улсад ₮ картын гүйлгээ хийж, төлбөр төлж эхэлсэн бол өнөөдөр ₮ картыг Хонконгийн картын сүлжээнд шууд ашиглах боломж нээгдэж Монгол Улсын төлбөрийн хэрэгслийг олон улсын зах зээлд ашиглах бололцоо дахин нэмэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.