СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-01

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 хоногийн өмнө

УИХ-ын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын ажлын хэсгийн гишүүд Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн яам, Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнуудад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд (цахилгаан дугуй, скүүтерийн зохицуулалт) нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө танилцуулж, санал солилцлоо.

Хуралдааны талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг "Цахилгаан дугуй, цахилгаан скүүтертэй холбоотой хуулиас давсан аливаа дүрэм, журам, стандарт байх ёсгүй талаар санал нэгдэж, хуулийн төсөлд эрх бүхий байгууллагуудын зүгээс саналаа хурдтай өгч, идэвхтэй хамтарч ажиллахаар боллоо" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.