СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-01

Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нар Цусны донорын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь чухал асуудал болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Цусны алба бүхий 171 улсаас 110 улс нь Цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулах тусгай хуультай байна.

Цусны донорын тухай хуулийн төсөл батлагдсанаар тус салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цусны донорын сургалт, сурталчилгаа сайжирч, орон нутагт ахиц дэвшил гарна гэж үзэж буйгаа хууль санаачлагчид танилцууллаа. Мөн цусны донорын нийгмийн халамж, урамшуулал сайжирч, тоо нь нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэнэ гэдгийг онцлов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.