СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ачаа тээврийн компанийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэмээн шалгаж дууслаа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Сүхбаатар аймагт ачаа тээвэр, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Учрал транс” ХХКийн захирал А.Эрдэнэсайханыг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган, хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ.

Тэрбээр их хэмжээний татварын өр төлбөрөө нуух, түүнийгээ төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж байж. Улмаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан төлж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэнэ. Тиймээс НПГ-аас А.Эрдэнэсайханд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага гуравдугаар сарын 24-28-нд эрүүгийн 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх хэрэг багтсан юм. Түүнчлэн авлига, албан тушаалын 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийг архи, согтууруулах ундаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.