Архи хэмээх ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж гэр бүл, найз нөхөд, ах дүүсийн хооронд эвлэршгүй хэрүүл, өс хонзон үүсэж байна.
Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд Сүхбаатар дүүрэгт аав нь хүүгээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан нь мөнөөх л сархдаас үүдэлтэй байв. Цэргийн төв эмнэлэгт өнгөрсөн бямба гарагт гуяндаа хутгалуулсан 20 гаруй насны залуу ирж эмчлүүлж. Гэвч цус их алдсанаас сэхэл авч чадалгүй нас нөгчжээ.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгахад 23 настай Д-ыг архи уулаа гэх шалтгаанаар аав 41 настай Х.Б нь хутгалсан нь тодорхой болсон аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мэдээгээ нягталж байж нийтлээчээ,галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм л байх юмаа