СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-01

Баянгол дүүргийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Flower face Bayangol” тэмцээнийг зохион байгууллаа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Баянгол дүүргийн 60 жилийн ойг угтан дүүргийн ЗДТГ, дүүргийн “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” ОНӨТҮГ, “Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-тай хамтран нийслэлийн ахуй үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Flower face-Bayangol” тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн ахуйн үйлчилгээ эрхлэгчид буюу үсчин, гоо сайханч, хумс засалч, хувцас урлаач гээд нийт 24 багийн 120 ахуй үйлчилгээ оролцлоо.

“Flower face bayangol” тэмцээний шилдгүүдээр:

ҮС БУДАЛТЫН ТЭМЦЭЭНД: 

9-р хороо, “Nature of Beauty salon” баг,
4-р хороо, Гялтганасан 60 баг,
26-р хороо, Содон содор баг

НҮҮР БУДАЛТЫН ТЭМЦЭЭНД:

5-р хороо, “Хайр салон” баг,
5-р хороо, “Мастер 2 салон” баг,
9-р хороо, “Nature of Beauty salon” баг,

ХУМС БУДАЛТЫН ТЭМЦЭЭНД:

5-р хороо, “Хайр салон” баг,
9-р хороо, “Nature of Beauty salon” баг,
24-р хороо, “S салон” баг

ХУВЦАС ЗАГВАРЫН ТЭМЦЭЭНД:

“Queen of bundan” баг
“Руби салон” баг,
“Руна” баг тус тус шалгарлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.