Хятадын тэргүүлэгч технологийн компани “Huawei”-н нэвтрүүлж буй 5G сүлжээг ашиглахаар гэрээ хэлэлцээр байгуулсан Засгийн газрууд гэрээ хэлэлцээрээсээ татгалзах болсон. АНУ тэргүүтэй улс орнууд үндэсний цахим аюулгүй байдлаа хамгаалахын тулд гэрээнээс татгалзсан гэдгээ мэдэгдээд байгаа.
Тэгвэл Япон улс “Huawei”-д хориг тавьсан улс орнуудын эгнээнд багтлаа. Тус улсын Засгийн газар “Huawei” болон “ZTE” корпорациудаас бараа үйлчилгээ худалдаж авахыг хориглосон байна.
Энэ нь тагнуул болон цахим халдлагаас сэрэмжилсэн үйлдэл гэж. “Yomuiri” сонинд энэ тухай өнөөдөр өглөө хамгийн түрүүнд мэдээлсэн байна.
АНУ, Австрали, Канад улсууд “Huawei” технологийн компанийг Хятадын Засгийн газартай холбоо сүлбээтэй ажилладаг хэмээн хардаж, хэрэглээг нь нэвтрүүлэхээс татгалзсан. Гэсэн ч нотлох баримт байхгүй, компанийн зүгээс гүтгэлгийн эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа.
Энэ долоо хоногт Канад улс Ванкувер хотоор дамжин нисэх гэж байсан компанийн санхүү хариуцсан гүйцэтгэх захирал Кэти Мэнг баривчилж, өнөөдөр батлан даалтанд суллах эсэхийг шийдвэрлэнэ. “Huawei”-н үүсгэн байгуулагч Рэн Зэнфэйн охин Кэти Мэнг тодорхой шалтгаангүйгээр Америкийн хүсэлтийн дагуу баривчлан саатуулсан явдал Хятадуудын хүчтэй зэмлэл, эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com