Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. ҮАГ-аас "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 60 хувьтай, хангалттай" гэж үнэлэв. Зарим гишүүн үүнтэй санал нийлэхгүй байна.
"Үр дүн гарсан эсэх нь тодорхойгүй байхад ажлыг хангалттай, сайн хэмээн хаадаг, нүд хуурдаг асуудал байсаар байна" хэмээн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийлжээ. Үүнээс гарах гарц бол нарийн төлөвлөж, түүндээ зориулж төсвөө зохиох гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулна гэж байгаа. Сая тайлангаа тавилаа. 2023 онд 5,4 тэрбум, 2024 онд 76 тэрбумын алдагдалтай, муудчихаад орж ирж байхад "зорилтын биелэлт 100 хувь" гээд оруулаад ирж байна шүү дээ. Засгийн газар ч, АҮГ ч, УИХ-ын Тамгын газар ч үр дүнд суурилсан үнэлгээ гаргаж чадахгүй байна. Төлөвлөгөөгөө зөв үнэлж чадахгүй бол төлөвлөгөө гаргаад хэрэггүй.
Үр дүн гараагүй байхад хангалттай, сайн гэж үзэх боломжгүй. Иргэдийн орлого нэмэгдсэн үү, амьжиргаа дээшилсэн үү, утааны асуудал шийдэгдсэн үү. Үгүй бол үр дүнд хүрсэн гэж үзэхгүй.
Зам, сургууль бариад л байдаг. Энэ бол хоёрдугаар асуудал. Нэгдүгээр асуудал бол, зам, сургууль баригдсанаар сургуулийн хүртээмж нэмэгдэж, түгжрэл буурсан уу.
Төсвөө дагаж төлөвлөгөө орж ирээд байна. Зөв төлөвлөлт дээр төсөв гарах ёстой шүү дээ. Энэ бол тогтолцооны том асуудал гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тийм шдээ. үүнд чинь онцгой ухаан ч хэрэггүй. ЗГ-ын бодлого шууд үр дүнгээ үзүүлж бйх ёстой. 20-30 жилийнт төлөвлөлт байх хэрэгтэй ч одоо аьдарч байгаа хүмүүс нь ирээдүйн золиос болох үүрэгтэй юм уу. 50,60,70оны хүмүүс нийгмин шилжилттэй холбоотой болон бусад хүндрэлүүдтэй тулгарч нэг ч удаа амс хийхгүй амьдарлаа барж байгаагаас гадна улс төрийн ирээдүйн тухай попорлын золиос болж байна. Эдгээр насны хүмүүс яг одоо, эх орондоо хүн шиг, нохой шиг биш амьдармаар байна.Улс орон хөгжсөн гээд л байна тэр хөгжлийн үр шим ард олонд хүрэхгүй баячууд дарга нар яаж тансаг амьдардагийг хажуунаас л харах л үлдэж.
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ДАРГА ЛУЙВАРЧДЫН БАРЬСАН БАЙШИНГААР ҮНЭЛЖ БАЙНА. АРД ТҮМЭНД ЯМАР Ч ҮР ДҮНГЭЭ ӨГСӨНГҮЙ. ТЭДНИЙ АМЬДРАЛ УЛАМ Л ДОРОЙТОЖ БАЙНА. ХООСОН ОРД ХАРШААР ЧИНЬ ЦАЙ СҮЛЖ УУХ БИШ.