СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-31

"Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах" хэлэлцүүлэг болж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “ гэсэн тооцоог НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан байна. Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан. Цаашид энэхүү төлөвлөгөөг улс орнууд болон манай улсад тохиолдсон гамшиг, ослын сургамж, шинэчлэгдэн батлагдсан хууль, тогтоомж, эрхзүйн баримт бичигтэй нийцүүлэн, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн боломжид тулгуурлан шинэчлэн боловсруулах шаардлага үүсээд байна. Тиймээс Тус төлөвлөгөөг салбарын онцлог, чиг үүргийг оновчтой тусгах, гамшгийн үед хүч хэрэгслийг үр дүнтэй удирдан зохион байгуулж хохирол багатай даван туулах бодлогын баримт болгон батлуулахад та бүгдийн оролцоо чухал байна” гэлээ.

Энэ үеэр гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага, гамшгаас хамгаалах төлөвлөлт ба эрхзүйн орчин, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, дадлага хийж, эцэслэн боловсруулах юм.

Хэлэлцүүлэгт гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд 04 дүгээр сарын 04-ийг хүртэл үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.