СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Цэцэг-Эрдэнэ: Гадаад руу зорчихдоо дайвар ачаа авахгүй, өөрийн тээшийг бусдад дамжуулахгүй байхыг онцгойлон анхааруулъя

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 хоногийн өмнө

Дэлхий нийтэд хуулиар хориглосон бараа, бүтээгдэхүүн тэр дундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг санамсаргүй болон санаатайгаар, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэм хэрэг буурахгүй байгаа талаар хуулийн байгууллага онцолж байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнээс тодрууллаа.

-Дэлхий нийтэд хуулиар хориглосон бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр санаатай болон санамсаргүйгээр авч гарах, гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол байдаг юм байна. Иймээс энэ тал дээр хэрхэн анхаарах ёстой вэ?

-Нийслэлийн прокурорын газар нь дагнасан чиг үүрэг бүхий мөрдөх байгууллагуудаас шалгаж буй Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргүүдэд хяналт тавьж ажилладаг. Хяналтын явцад анхаарал татсан, эрсдэл өндөртэй, цөөнгүй гарсаар байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хувийн болон албан ажлаар, эсхүл амрах, аялах зорилгоор гадаад улс руу зорчих иргэд, та бүхэнд мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэх нь зүйтэй байна.

Улсын хил нь тухайн орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, гадаад харилцаа цаашлаад иргэд, олон нийтийн болон үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой байдаг учир аль ч улсын Эрүүгийн хууль тогтоомжид хориглосон бараа, бүтээгдэхүүн тэр дундаа НҮБ-ын 1961, 1971, 1988 оны конвенцын жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ бусад гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс харьцангуй өндөр байдаг.

Мөн аливаа улсын хилээр гадагш, дотогш нэвтэрч байгаа иргэдийн хувьд өөрөө ч мэдэлгүй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол бий. Үүний шалтгаан нь тухайн иргэний бусдын гуйлтаар, эсхүл тодорхой мөнгөн төлбөртэйгээр авч явсан  дайвар ачаанаас хориглосон бараа, бүтээгдэхүүн, мансууруулах болон сэтгэцэд бодис илрэх, эсхүл гэмт этгээд хориглосон эд зүйлсийг өөр хүний бие, эд зүйл, ачаа тээшинд нууц далд аргаар хийснээр гаалийн хяналт шалгалтаар илэрч, улмаар гэмт хэрэгт шууд холбогдон шалгагдах үндэслэл болно.

Хамгийн сүүлийн жишээгээр аялах зорилгоор Хятад улсын хилээр нэвтэрсэн Монгол Улсын иргэний ачаа буюу чемоданы бариулаас галт зэвгийн сум илэрч, тухайн асуудлаар Хятад улсад хоригдсон бөгөөд ар гэрийн зүгээс бууны сумыг тухайн иргэний эд зүйл биш тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тиймээс , мөн өөрийн эд зүйл, ачаа тээшийг бусдад дамжуулахгүй байж, анхаарал болгоомжтойгоор зорчих нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй нөхцөл байдлаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга юм.

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд Монгол Улс төдийгүй олон улсад ямар төрлийн шийтгэл оногдуулдаг вэ. Та сая энэ төрлийн гэмт хэрэг нь бусад гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс харьцангуй өндөр байдаг гэлээ?

, бусад улсын хууль тогтоомжид тухайн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж хамгийн хүнд нь бүх насаар нь хорих ялыг оногдуулах ч боломжтой. Манай улсын энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ олон улсын хэмжээнд хөнгөнд тооцогдох ба өөрийн санамсаргүй, болгоомжгүй байдлын улмаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нэр бүхий иргэд одоо ч гадаад улсын хорих байгууллагад ял эдэлж байна. Иймд дээр дурдсан зөвлөгөө, санамжийг мөрдөж, гадаадад зорчихыг иргэддээ анхааруулъя. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Н то тоо ош рш ин хн мх сх сх сх ах са са ех аса еа ех сех асан хаан наён нас, эеэ. Сх мм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.