СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-29

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Метилийн спирт уусан байж болзошгүй зургаан хүний хоёр нь нас барж, нэг нь сэхээнд байна

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод зургаан хүн өртөж, хоёр хүн нас баржээ.

Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй бөгөөд өртсөн дөрвөн хүнээс нэг хүн Багануур дүүргийн ЭМТ-ийн сэхээнд, гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Багануур дүүрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд ДУНД зэргийн эрсдэлтэй гарсан. Нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж.

Иймд иргэд олон нийтийг архи тамхи зэрэг хорт зуршлуудаас зайлсхийхийг анхааруулж байна. Учир нь архи, спиртэд хордож нас барсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн буюу 2020 онд 650 тохиодол байсан бол 2022 онд 1071 болж нэмэгдсэн гэж ЭМЯ-ны мэргэжилтнүүд хэлж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өлзий нөхөр 5 эхнэр
2 хоногийн өмнө
116.206.83.106

Гадны баталгаатай үнэтэй архи ууж бай Gin , виски , коньяк , вино , пиво Хятад Монгол архи бол хор

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.