2025 оны 3 дугаар сарын 29-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 125 байна
Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 69, эдгэрсэн 51, сэжигтэй тохиолдол 141, хавьталын тоо 7220 байна гэж ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.