Улсын хэмжээнд 2025 оны 3 сарын 29-ний өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан дөрвөн тохиолдол байна. Улаанбаатар хотод гурав, Архангай аймагт нэг бүртгэгдсэнээс хоёр хүүхэд нь нас баржээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Анхбаяр:
-Сэлэнгэ аймгийн Мандал суманд менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас барсан гэдэг мэдээлэл нь одоогоор тус халдвараар өвдөж улмаар эндсэн гэдэг нь батлагдаагүй бөгөөд лабораторын шинжилгээ хийгдэж байна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд задлан шинжилгээгээр эцсийн хариу гарна гэв.
Улсын хэмжээнд менигококкт халдварын эсрэг 2000 тун вакцин татан авч хавьтлуудын ойрын хүрээллийг дархлаажуулж байна. Менингококкт халдварын вакцин товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм.
Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад жилд дунджаар энэхүү халдварын ойролцоогоор 8 тохиолдол, 2 нас баралт бүртгэгддэг үзүүлэлттэй байна. Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхдийн өвчлөл эзэлж, нийгмийн байдлаар авч үзэхэд нийт өвчлөгсдийн 77% нь гэртээ, 15% цэцэрлэгт, 8% нь сургуульд хамрагддаг хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна. Өвчлөл 2 дугаар сараас 4 дүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагдаж байна. Мөн нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагад 60-70% нь 24 цагаас дээш болсон хугацааны дараа буюу оройтож хандаж байгаа шалтгаан голлож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Суршуулиуп 14 хоног танхимаар хичээллэхгүй нь зөв болжээ