СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр болжээ.Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, хойшлуулахаар тогтжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэргийн танхимаас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид хүргүүлэх, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн

Хуралдаанаар үргэлжлүүлэн Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас ирүүлсэн намын нэрийг өөрчлөх болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг тус тус хэлэлцэж, хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.