СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-03-29

Нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулжээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан НИТХ-д өргөн барьсан. Тогтоолын төслийг НИТХ-ын ажлын хороод, намын бүлэг, нэгдсэн чуулганаар хоёр үе шаттай хэлэлцүүлэн баталжээ.

Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан. Үүнээс 2025 оны хотын шуудын төсвийн нийт орлогыг 1,664.5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4,127.1 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 6,792.3 тэрбум төгрөг, хотын шуудын төсвийн урсгал зардлыг 1,319.4 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтыг 4,453.6 тэрбум төгрөг, төвийн зургаан дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг 1,435.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 16.4 тэрбум төгрөг байхаар тооцож, баталжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.