СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Атрын IV аян” хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн эхэллээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”-г албан ёсоор нээж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ. Зөвлөгөөнд 21 аймаг,  нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Засгийн газраас газар тариаланг мал аж ахуйтай төгс хослуулан, эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлэх, түүндээ тулгуурлан хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд Үүнийг дагаад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалалтын хэмжээ, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас хөрс хамгааллын бодлогоо шинэ түвшинд гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй хамтран хөрсний үржил шимийг хамгаалан, ойн зурвас байгуулна. Таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттай нэвтрүүлнэ. Усалгааны дэвшилтэт техник, технологийг суурьшуулснаар нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн .

Эрчимжсэн мал аж ахуйн салбарт мянган ашиг шимт үхрээр мал сүргээ баяжуулан, махны болон сүүний кластер бий болгоно. Энэхүү аяны өөр нэг томоохон ажил нь эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх юм. Үндсэндээ тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлд хувьсгал хийнэ. Малчин тариаланчдыг үйлдвэрлэгчидтэй шууд холбох нэгдсэн сүлжээ бий болгож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүх оролцогчдыг хамтран хөгжих цогц хөдөлгөөн өрнүүлнэ. Эцэст нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өнөөдөр нэг тэрбум ам.долларын экспорт хийж байгаа бол “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” болон “Атрын IV аян” гэсэн өөр хоорондоо уялдаатай хөтөлбөрүүдийн дүнд хоёр тэрбум экспорт хийж чадна” гэдэг мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Зөвлөгөөний үеэр “Атрын IV аян”-ы зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүнг танилцууллаа. Мөн хөдөө аж ахуйн техник технологи болон хүнс, хөнгөн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн тус тус гарч байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.