Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 6-р баг, Хатгал тосгон, Хөвсгөл нуурын “Хирвэстийн ам” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 140 км, Хатгал тосгоноос хойд зүгт 40 км)-т Ханх сумаас Хатгал тосгоны чиглэлд хөдөлгөөн үйлдэж явсан “HONDA CR-V” загварын автомашин гурван зорчигчтой мөс цөмөрч суусан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 2025.03.27-ны өдрийн 06:40 цагт хүлээн авчээ.
Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн таван алба хаагч, нэг автомашинтай ангийн байрлалаас гарч 40км зам туулан очиход “HONDA CR-V” загварын автомашин нуурын эргээс 30 метрийн зайд хажуу талаараа мөс рүү цөмөрч орсон байсныг татан гаргаээ.
Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Мөсөн замын тээвэрлэлтийг хориглосон" байгаа. Иймд иргэд, малчид, тээвэрчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөсөн замаар явахыг хлриглосон байхад яваад осолд орогсодыг авраад байх хэрэг байна уу, харин ч амьд гарсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Байнга хэлээд анхааруулаад байхад яагаад ингээд тэнэгтээд байдаг юмбол манайхан Амь нас үнэтэй баймаар юмСаяхан л ммөс цөмөрч хүн алга болсон мэдээ гарч байсан Мэдээ үздэггүй улс л ийм байгаа юм даУгнь фейсбүүкээс харсан баймаар юм Утас ухахдаа ядаж хэрэгтэй мэдээ мэдээлэл харж сур лда
ёстой хаширдаггүй үхэрнүүд юмаа.