"Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан" гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн. Тэгвэл тус асуудалд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр дараах тайлбарыг өгөв.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:
-Зодоон бол болоогүй. Зодолдох гэдэг чинь хоёр талаасаа шүү дээ. Манай намд зөрчил маргаан байхгүй. Хуралдах үеэр үл ойлголцол үүссэн. Би цагдаад дуудлага өгөөгүй. Санамсаргүй байдлаар хөмсөг задарч, эмнэлэгт очиж хоёр жижиг оёдол тавиулсан. Миний биед халдсан тохиолдлууд гарч байна. Бид энэ салбарт хүчтэй шинэчлэл хийх гэж хичээж байна. Дарамт шахалтыг даахгүй бол яах гэж сайд болох юм бэ. Б.Найдалаа гишүүн намайг санамсаргүй цохьчихсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.