СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-28

Стратегийн орд газартай холбоотой мэдээлэл удахгүй чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан стратегийн орд газартай холбоотой мэдээллийг чуулганы хуралдаанд мэдээлэх үүрэг өгөв. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бид стратегийн орд газруудын талаарх мэдээллийг мэдмээр байна. Сүүлийн хорин жилийн аудитын дүгнэлтийг авах гэсэн нууц гэдэг юм билээ. Юуг нь ч яг нуугаад байдаг юм. Мэдэх эрхийг 3.5 сая иргэндээ олгомоор байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. 2007 онд УИХ-аас гарсан тогтоол дээр 15 стратегийн ордыг тодорхойлсон. Жилийн дараа нэгийг нэмсэн. Тогтоолын хоёр дээрЯагаад энэ ажил хийгдээгүй вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Нууцад хамааруулсан асуудал байгаа бол үүнийг заавал эргэж харах ёстой.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Энэ чиглэлээр УИХ-ын чуулганд нээлттэй мэдээлэл өгөх үүргийг өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан өгөх нь зүйтэй гэж бодож байна. Засгийн газар бэлтгэл хангаад, хэзээ өргөн бариад мэдээлэл хийхээ шийдвэрлэх нь зүйтэй гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.