УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний реформын бодлого хэрхэн хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулан асуув.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Эрчим хүчний реформын бодлого нэгдэж чадахгүй байна. Ерөнхий сайдаас асуумаар байна. Эрчим хүчний реформын бодлого хаана нэгтгэгдэж байгаа вэ? Мэдээллүүд нь хаана нэгтгэгдэх вэ? Шийдвэр гаргалт нь хаана гаргана гэдгээ тодорхой болгож өгмөөр байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Эрчим хүчний реформ хийж байгаа гишүүдийгээ битгий ухраасай гэж хүсэж байна. Одоо цаг хугацаанд өвдөлт өгнө. Нийлүүлж байгаа өртгөөсөө нийлүүлж байгаа өртөг нь хэд дахин хямд байна. Ингэхээр яаж орон сууцжуулах юм бэ. Яаж үйлдвэрлэл баригдах вэ? Яг энэ үнэнээс бид 34 жил зугтаасан. Одоо тэгээд хаачих вэ? Шийдэл байхгүй юм чинь. Суурь асуудлаа шийдэх л ёстой. Харин ч энэ асуудлыг гаргаж тавьсан Засгийн газрын сайд, гишүүддээ талархаж байна.
Худлаа улс төр хийх амархан. Одоо байгаа нэг, хоёр хүний улс төр хийсэн арчаагүй байдлаас болж ухарч болохгүй. Эрчим хүчний үнийг чөлөөлөх зөв байсан. Дулаан дээр ч энэ асуудлыг хийх ёстой. Инфляц тулчихсан учраас хойшлуулсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Санаанд орсоноо шаах юм аа. Эрчим хүчээ хэд дахин бага үнээр нийлүүлж байсан юм бол аль эрт дампуурчихсан байна биз дээ. Төрийн данхар толгойгоо багасга, өртөг зардлаа бууруулж, өгөөж, үр ашгаа нэмэгдүүл. Ийм үг мэддэг л баймаар юм.