СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-28

🔴ХӨСҮТ: Менингоккокт халдвараар өвчилсөн хоёр хүүхэд эндлээ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан таван настай хүүхэд биеийн байдал хүнд байсны улмаас энджээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр:

-Он гарсаар менингоккокт халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол энэ сарын 25-ны өдөр бүртгэгдсэн. Тухайн хүүхэд таван настай эрэгтэй, биеийн байдал маш хүнд амь тэмцсэн байдалтай аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч эндсэн.

Шинжилгээний хариу өчигдөр баталгаажсан. Хүүхдийн мэдээлэл орж ирсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн хамтарсан баг газар дээр нь очиж ажилласан ч хүүхдийн биеийн байдал маш хүнд байсаар эндсэн харамсалтай явдал боллоо.

Тиймээс тууралт гарахаас өмнө буюу халуурч, ханиалгасан, хоолой өвдсөн анхны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах ёстойг эцэг, эх асран хамгаалагчдад анхааруулж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.