Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шүтээн-Эрдэнэ” ХХК-ийн нягтлан бодогч Н.Т-ыг их хэмжээний татварын өрийг нууж, түүнийг төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ.
Барилгын гадна, доторх засал чимэглэл, сантехник, зоогийн газар, ачаа тээвэр гэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эл компанин нягтлан бодогч нь татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулсан хэмээн буруутгагдаж буй юм. Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 18.3-1-ийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа хэлтсийн дарга Н.Б-ийг хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.