СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-03-28

Нисэх буудалд хятад иргэний аминд хүрсэн хүмүүст яллах дүгнэлт үйлдүүлнэ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 хоногийн өмнө

Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сард ирсэн хятад иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан билээ.

Энэхүү гэмт хэргийг манай улсад түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь болох Лиү Бөван, Шү Ханмин нар монгол залуусын хамтаар үйлдсэн юм. Уг хоёр хүн тосож авсан хятадуудынхаа нэгнээс нэг сая юань нэхэж, данс руу шилжүүлэхийг шаардсан байдаг. Эл хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.

Бидний авсан мэдээллээр Монголд түр оршин сууж байсан дээрх хоёр хятад иргэн бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсгийг манай нэг иргэнээс аваад хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ. Дээрх хоёр хүнтэй хамт нутаг нэгтнийх нь аминд хүрсэн хэрэгт А.Даяндорж, А.Тэнгис нарыг буруутгасан аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 10.1-2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж хүний аминд хүрсэн хэмээн яллагдагчаар тооцоод байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Ene hoer hytad burtgelgui bichig barimtgui hezee haaguur orj irsen baihaw ene metchilen hichneen myngan hytad eh orond mn duraara selguutsej bga bol do hytad bolood gadaadiin irgediig shalgadag bichig barimtnii shalgaltiig hiimeer bn shu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.