СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын П.Батчимэг: Сүүлийн таван жил суррон, скүүтэртэй холбоотой осол 4-5 дахин өсөөд байна

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 хоногийн өмнө

Цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээг нарийвчлан зохицуулах зорилгоор санаачлан боловсруулсан “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авахаар www.d.parliament.mn сайтад өчигдрөөс байршуулжээ.

Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж байгаа юм. Тэрбээр энэ асуудал ямар чухал болох талаар, 

-Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн таван жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ.

Тухайлбал, сүүлийн хоёр жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна гэжээ.

Иймд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй тайван орчинд зорчих эрхийг хангах үндсэн зорилгын хүрээнд энэхүү хуулийн төслийг батлах шаардлага урган гараад байгаа аж.

Та бүхэн хуулийн төсөлтэй танилцаж, санал шүүмжээ чөлөөтэй хуваалцаарай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наранцэцэг
3 хоногийн өмнө
116.206.83.106

Бүх газар,бүх чиглэлд, 2 урсгалтай тусгайлан зам тавих хэрэгтэй шүү. Ноднин замын хажуу талын зүгээр байсан вожур гэдэг билүү( уучлаарай буруу хэлсэн байхаа) тэрийг сольж байхаар тэр хөрөнгөөрөө цахилгаан хэрэгслүүдийн замыг тавьсан бол өдийд энэ асуудал бага ч гсн дарагдах байлаа

Үржинханд
2 хоногийн өмнө
116.206.83.106

Цахилгаан дугуйг авто машины замаар биш өөр замаар явах ёстой гэж бодох юм тэгээд явуулна гэхээр тийм зам манай улсад алга ядаж хүүхдүүдийг хориглох хэрэгтэй байх маш осолтой зүйл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.