"Энержи Ресурс"-ийн эзэмшиж буй Ухаа худаг ордыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон. Харин тус төсөл хэлэлцэгдэх үед сонгуулийн үеэр хандив авсан УИХ-ын гишүүд тус компанийн талд үйлчлэх үү, үгүй юу гэдэг асуулт нийгэмд байна. Уг асуудалтай холбоотойгоор MCS группээс хандив авсан гишүүдээс байр суурийг тодруулж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Баялгийн сангийн тухай хууль батлагдаад хэрэгжүүлэх нь чухал байгаа. Хэрэгжүүлэхэд гол нь стратегийн ордуудаас төр хувь хэмжээ эзэмших асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгаа. Аж ахуй нэгжүүд ч эхнээсээ дэмжиж буйгаа илэрхийлсэн. УИХ-аар тогтоолын төсөл орж ирвэл дэмжинэ гэсэн бодолтой байгаа.
Сонгуулийн тухай хуулиараа нэр дэвшигч дансаа нээгээд иргэн, аж ахуй нэгжээс хандив авч байгаа. Чуулган дээр санал өгөх нь тусдаа асуудал. Засгийн газрын оруулж ирж буй асуудал, хувь гишүүний байр суурь, ард түмний эрх ашгийг бодож үзнэ.
MCS группын удирдлага Засгийн газрын бодлогыг дэмжиж, хувь эзэмшүүлэх тал дээр дэмжиж харилцан ярилцана гэдэг мэдээллийг олж харсан. Тиймээс би Засгийн газрын оруулж ирсэн бодлогыг дэмжинэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.