Стратегийн ордын 34-51 хувийг төрд авах асуудлын талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн байр сууриа хуваалцав.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
-Бид стратегийн орд газруудаас эдийн засгийн үр өгөөжийг л хүлээж байгаа. Төр хувь эзэмшсэнээр ногдол ашиг авах асуудал яригдаж байна. Үндсэндээ улсын төсөв, татварт орлого оруулдаг байх асуудал. Стратегийн орд газар гэдэг ойлголт ОХУ, Монгол Улсад л байдаг. Бусад улс оронд стратегийн бүтээгдэхүүн гэж байгаа. Бид энэ асуудлыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай.
Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд газар гэх ойлголт байх шаардлагатай юу гэдэг асуудлаа шийдэх хэрэгтэй. Хэрэв стратегийн орд байлаа гэхэд төр заавал оролцох, төрийн оролцоо ямар түвшинд байх ёстойг тодорхой болгох хэрэгтэй. Нэг талдаа төр стратегийн орд газрын 34-50 хувийг эзэмших шаардлагагүй гэж харж байгаа. 50 хувиас дээш эзэмшсэн төрийн компаниуд алдагдалтай, эдийн засгийн үр өгөөжгүй, ард түмэнд ногдол ашиг хувиарладаггүй. Тэгэхээр ногдол ашгаар бус цэвэр татвараар АМНАТ-аар мөнгөн үр өгөөж бүрдүүлдэг байх тогтолцоог хийх шаардлагатай гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.