"Энержи Ресурс"-ийн эзэмшиж буй Ухаа худаг ордыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон. Харин тус төсөл хэлэлцэгдэх үед сонгуулийн үеэр хандив авсан УИХ-ын гишүүд тус компанийн талд үйлчлэх үү, үгүй юу гэдэг асуулт нийгэмд байна. Уг асуудалтай холбоотойгоор MCS группээс хандив авсан гишүүдээс байр суурийг тодруулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Байгалийн баялгийн эзэн нь ард иргэд гэдгийг үндсэн хуульд зааж өгсөн. Байгалийн баялгийг хэдхэн гэр бүл эзэмшиж байдаг. Баялагтаа эзэн болох асуудал нь зөвхөн өнөөдөр ч биш 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхтэй гэж хардаг. Байгалийн баялгаа үндэсний баялгийн сангаараа дамжуулж хүртэнэ гэсэн том агуулга үндсэн хуульд байгаа. Тус хуулийг батлуулахад гар бие оролцсон гишүүний хувьд стратегийн ордуудын тодорхой хувийг төр эзэмших ёстой гэдэг байр суурьтай байна.
Миний хувьд баялгийн сангийн хууль, байгалийн баялагт эзэн болох асуудлыг өмнөх парламентын үед ч дэмжиж, 50 хувийг эзэмших саналыг ч хэлж ирсэн. Тэгэхээр энэ үзэл баримтлалаас огт ухрахгүй. MCS групп надад сонгуулийн хандив өгсөн нь хуулийн хүрээнд зохион байгуулагдсан. Стратегийн ордуудын тодорхой хувийг төр эзэмших УИХ-ын шийдвэр дээр хандив авсан байлаа гээд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр 51% иа авах нь үнэнд нийцэнэ